0

Цахим орчинд “ЕБС-ийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ. Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ, охин хүүхэд нэгнээ ингэж ураад маажаад хаячихсан” гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний өдөр бүртгэлд авч шалгасан. Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11-р ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсоноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.