0

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар долоон байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байгаа бол үлдсэн таван байршилд ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөж, ажлын зураг төсөл батлагдсан. 2025 онд дөрвөн байршлын гэрээт ажлыг хийж дууссан бөгөөд үлдсэн байршлын ажлуудыг он дамжин хэрэгжүүлж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөний нэг багц ажлын гүйцэтгэгчийн хариуцлагагүй, удаашралтай байдлаас шалтгаалж тухайн байршлын гэрээг цуцалсан юм. Ийнхүү энэ онд тухайн багцыг гурван багц тендер болгон, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гүйцэтгэгч нь шалгарсны дараа шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилсний дараа гүйцэтгэгчийн гүйцэтгэл шаардлага хангаагүй, эвдрэл гэмтэл гарсан тохиолдол гараагүй. Ийм тохиолдол гарвал замын ажлыг гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй байдаг” гэлээ.
Дараах долоон байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна.
Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 3.4 мянган ам метр явган замын ажил 83 хувьтай үргэлжилж байна.
Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 10.9 мянган ам метр явган замын ажил 62 хувьтай үргэлжилж байна.
Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын хойд талаар 2.6 мянган ам метр явган замын ажил 80 хувьтай үргэлжилж байна.
АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын баруун талаар 1.0 мянган ам метр явган замын ажил 84 хувьтай үргэлжилж байна.
АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын зүүн талаар 3.1 мянган ам метр явган замын ажил 40 хувьтай үргэлжилж байна.
Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын урд талаар 9.5 мянган ам метр явган замын ажил 35 хувьтай үргэлжилж байна.
Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талаар 7.8 мянган ам метр явган замын ажил 45 хувьтай үргэлжилж байна.
Дараах таван байршилд явган хүний зам шинэчлэх бэлтгэл хангаж байна.
Баруун дөрвөн замын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
Төв шуудангийн уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл /Замын урд талаар/ явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын хойд талаар/, Бөхийн өргөөний уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын урд талаар/ явган замын ажил тендер шалгаруулалт дуусаж, үнэлгээний шатанд байна.
Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэлх замын урд талаарх явган замын ажил гүйцэтгэгчээс гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн.
Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын урд талаар явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
.png)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.