dobu.mndobu

СУДАЛГАА: "Туулын хурдны зам"-аас болж Х.Нямбаатарын нэр хүнд унажээ

СУДАЛГАА: "Туулын хурдны зам"-аас болж Х.Нямбаатарын нэр хүнд унажээ

"МЭК" судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг билээ. Уг судалгааны дөрөвдүгээр сарын дүн гарчээ. 

Уг судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 882 иргэнийг хамруулж, дөрөвдүгээр сарын 11-18-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.

Судалгаагаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын рейтинг буурчээ. 

Тодруулбал, Он гарснаас хойш түүний рейтинг бага багаар буурсаар байгаа юм. Нэгдүгээр сард иргэд түүний үйл ажиллагаанд 3.3 оноо өгч байсан бол хоёрдугаар сард 3.2, гуравдугаар сард 3.1 оноо өгсөн. Харин дөрөвдүгээр сард 2.9 оноогоор дүгнэжээ. 

Ингэхдээ, түүнийг "Туулын хурдны зам барих ажил эхэлсэн", "Худлаа попордог", "Иргэдийнхээ эсрэг ажлууд хийж байна" хэмээсэн байгаа юм. Харин зарим иргэд "Замын түгжрэл бууруулах санаачилга гаргасан", "Газар чөлөөлж байгаа", Туулын хурдны зам барих нь" хэмээн сайшаасан байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.