dobu.mndobu

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Хөдөлмөр эрхэлж буй иргэд жилийн эцэст ХХОАТ-аасаа 950,400 төгрөгийн БУЦААН ОЛГОЛТ авна

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Хөдөлмөр эрхэлж буй иргэд жилийн эцэст ХХОАТ-аасаа 950,400 төгрөгийн БУЦААН ОЛГОЛТ авна

Засгийн газрын өчигдрийн (2026.04.30) хуралдаанаар Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсноо мэдэгдсэн. Үүнээс онцлох нь, Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгохоор тусгажээ.

Тодруулбал, иргэдийн сарын цалингаас сард 10 хувийг хувь хүний орлогын албан татварт, 11,5 хувийг нийгмийн даатгалд суутгадаг. Тэгвэл уг хууль батлагдаж, хэрэгжиж эхэлбэл иргэдэд сарын цалингаас нь татварт суутгасан 79,200 төгрөгийг буюу жилийн эцэст 950,400 төгрөгийг буцаан олгох юм. 

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "792 мянга гэдэг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Энэ хэмжээгээр нь иргэнийг хувь хүний орлогын албан татварын 10 хувиас нь чөлөөлж өгч байгаа юм. Ингэхээр жилийн эцсийн хуримтлал нь 950 мянга орчим төгрөг болно. Энэ мөнгө хөдөлмөр эрхэлж буй иргэдийн гар дээр үлдэнэ гэж ойлгох хэрэгтэй" хэмээн хэлсэн юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.