dobu.mndobu

Chanel-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

Chanel-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

Дэлхийн алдарт Chanel брэнд Францын Биарриц хотод зохион байгуулагдсан Cruise 26/27 коллекцийн шоуны үеэр сандаалны шинэ загвараа танилцуулжээ. 

Уг загвар нь зөвхөн өсгийтэй ба тэрхүү өсгийг нь хоёр уяагаар холбон тогтоосон байгаа юм. Энэ нь уламжлалт сандаалны загвараас тэс өөр бөгөөд хөлийг нүцгэн мэт харагдуулах шийдэлтэй аж. 

Зарим хүмүүс уг сандаалыг “ер бусын”, “хэт этгээд” хэмээж байгаа бол, зарим нь хошигнон “энэ чинь гутал биш” гэж цахим орчинд сэтгэгдлээ бичиж байна. 

Тус загварыг 2025 онд Chanel брэндийн бүтээлч захирлын албан тушаалыг авсан Matthieu Blazy гаргажээ. Загвар шүүмжлэгчид уг коллекцыг шинэлэг, зоригтой туршилт болсон гэж үнэлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.