0

НИТХ-ын хурал ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан тус хуралдааныг удирдаж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулж, НИТХ-ын шинэ дарга болон НИТХ дэх МАН-ын бүлгийн даргыг шинээр сонгосон. Энэ үйл явцаа хуралдаан зохион байгуулагчид хууль, журмын дагуу болсон хэмээн тайлбарлаж байгаа бол огцорсон гэх НИТХ-ын дарга А. Баяр тус хуралдааныг хууль, журамд нийцээгүй, хууль бус хуралдаан болсон гэж тайлбар өгсөн. Тэгвэл хуульд юу гэж тайлбарласныг сонирхуулъя.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.3-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна гэж заасан. Өөрөөр хэлвэл дээрх 3 нөхцөл бий болсон тохиолдолд 46.6-д заасны дагуу анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах хуулийн зохицуулалттай.
Хурлын даргын өөрт олгогдсон бүрэн эрхэд ч тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах эрхийг хамааруулан хуульчилсан байдаг (Нэгжийн хуулийн 52.1.1) бөгөөд тус эрхээ ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь Хурлын дарга өөрөө санаачлан ээлжит бус хуралдаан хуралдуулах бол захирамжаар зарлан хуралдуулах ёстой, харин төлөөлөгчид болон Зөвлөлийн саналаар хуралдаж байгаа нөхцөлд дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй мэтээр тайлбарлан хууль бус хуралдааныг зохион байгуулсан гэж харж болно. Гэхдээ хуулийн сайд байсан хүн найдвартай юм хийгээрэй гэж тус хуралдаан дээр хэлнэ билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрх Монгол Улсын Дээд шүүх хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга ямар нэгэн байдлаар хуулийг тайлбарлах замаар хуралдааныг зохион байгуулсан. Үүнийг нь хоёр тал өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа ч дэнслэх ёстой газар нь дэнслэх буй за. Гэхдээ ингэж улайрч А.Баярыг унагаах нь хотын даргад их л ач холбогдолтой болох нь харагдаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.