0

Б.Гэрэлтцолмон гэх цахим хаягтай иргэн цахим хаягтаа өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд “Манай нийгэм, залуучуудын зэрлэгшил үнэхээр санаа зовоож байна аа. Нэгнийгээ бөөрөлхөж, нийлж зодож гэмтээж байгаа бичлэг зөндөө байна” гэх гарчигтай гудамж талбай олон нийтийн газар тээврийн хэрэгслийг зогсоож, эд зүйлээр цохин, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээн танхайрч байгаа дүрс бүхий бичлэг нийтэлсэн.
Уг мэдээллийг тодруулахад 2024 оны есдүгээр сарын 20-нд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг буюу 1000 оюутны байрны ил зогсоол дээр Э нарын 5 этгээд бусадтай маргалдаж, тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх)-д зааснаар яллагдагчаар татан, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.