0

Энэхүү баярт мэдээг түүний аав, жүжигчин, найруулагч Б.Гарамханд өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хуваалцжээ.
Г.Тэнүүн-Эрдэнэ нь “Гэрлэн дохио”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “Илд цэцэг”, “Солиот эх”, “Эргэж ирэхгүй намар”, “Тэгри чину”, “Хэвтрийн хүн”, “Нэхүүл”, “Алдагдсан өдрүүд”, “Ахан дүүс”, “Орлон тоглогч”, “Үхлийн тойрог” зэрэг олон ангит болон бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээж, үзэгчдийн танил болсон билээ.
Тэрбээр “Эргэж ирэхгүй намар” киноны Түнтүүлэйн дүрээр Швейцарийн кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж, олон улсын тавцанд ч өөрийгөө баталсан юм.
Харин түүний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Хайр бол амьдрал” кино одоогоор үзэгчдэд хүрч байгаа бөгөөд залуу жүжигчний шинэ дүр, шинэ өнгө төрхийг харуулах бүтээл болж байна.
Ийнхүү Г.Тэнүүн-Эрдэнэ урлаг болон боловсролын салбарт зэрэг амжилт гаргаж, үеийн залууст үлгэр дуурайл болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.