0

Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монгол Улсын баг дасгалжуулагч Б.Зориг, гавьяат дасгалжуулагч А.Мэргэний удирдлага дор оролцож, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Манай тамирчид хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезийн багийг 7:2-оор илүүрхэн хожиж, шагналын тавцанд зогссон байна.
Ийнхүү Монголын өсвөрийн хоккейн баг Азийн цомоос хоёр дахь медалиа хүртэж байгаа бөгөөд өмнө нь 2023 онд мөнгөн медаль хүртэж байжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.