0

Нийслэлийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарч 33 байршилд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.
21 бүлгийн 150 орчим алба хаагч, өдөр бүр гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Одоогийн байдлаар хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд зөрчил гаргасан 20 гаруй иргэнд 2 сая төгрөгийн торгууль ногдуулж, хариуцлага тооцсон. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж ажиллахыг нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.