dobu.mndobu

Б. Сүхбат “Барыс Их дуулга” тэмцээний аварга боллоо

Б. Сүхбат “Барыс Их дуулга” тэмцээний аварга боллоо

Казахстан улсын Astana хотод 2026 оны 5 дугаар сарын 9-нөөс 11-ний хооронд зохион байгуулагдаж буй Barys Grand Slam Judo Tournament тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг, Тэмүүжин клубын тамирчин ОУХМ Б.Сүхбат алтан медаль хүртэж аварга боллоо.

Тэрбээр тэмцээний -60 кг-ын жинд өрсөлдөж, финалын барилдаанд эзэн орны тамирчныг үндсэн цагт цэвэр ялснаар түрүүлэв. 

Ийнхүү Б.Сүхбат олон улсын чанартай “Их дуулга” тэмцээний аварга болж, Монголын жүдогийн спортын амжилтад шинэ хуудас нээлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.