0

"ТВ8" телевиз болон "HR Corporation"-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын санаачлан хэрэгжүүлж буй BE STRONG реалити шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаар өнөөдөр (2026.05.11) үзэгчдийн хүртээл болно.
Өнгөрсөн Пүрэв гарагт цацагдсан хоёр дахь дугаарт оролцогчид хувь хүний хөгжил, сэтгэлгээний сургалтад сууж, “Sun medical” эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орж эмчээс зөвлөгөө авч, “HR Fitness”-ийн мэргэжлийн багшийн зөвлөгөөгөөр өөрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг хийж амьдралдаа эрүүл хэв маягийг бүрдүүлэх эхний алхмаа хийсэн.
Тэгвэл BE STRONG реалити шоуны гурав дахь дугаарт 10 оролцогч гадаад, дотоод үзэмжээ зэрэг илэрхийлж, өөрсдийн хэв маягаа эвдэж чадах болов уу?
Энэ удаагийн дугаарт оролцогчид “Шилмэл загвар” агентлагийн тайзнаа өөрсдийн өдөр тутам болон ажил хэрэг, үндэсний баяр, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр өмсдөг хувцаснуудаа өмсөн алхах болно. Хэн нь загвар хөөж гоёл чимэглэлд ач холбогдол өгдөг, хэн нь гарт таарснаа өмсөн хэрэггүй зүйлсийг шүүгээндээ хадгалдаг бол?
Тэд хувцасны шүүгээгээ дизайнеруудад шалгуулж, хэрэггүй болсон хувцаснуудаа хайчлуулж, тэднээс бүрмөсөн ангижран, өөрийн стиль, имижийг шинээр тодорхойлох болно.
Энэ удаагийн дугаарт мөн ментор Ё.Мөнхдэмбэрэл оролцогчидтой сэтгэлийн яриа өрнүүлж, тэдний үнэн түүх болон нууцыг дэлгэнэ.
Өдөр бүр өөртэйгөө нүүр тулж буй тэдний хэн нь үнэн байж, хэн нь үнэнээс бултав. Аль баг сэтгэлгээгээ тэлж, бодит нөөцөө ашиглаж, өөрчлөлт шинэчлэлтийн эрэлд гарсан бэ? Тэдний дунд өрсөлдөөн аль хэдийн эхлэсэн. Ялалт, ялагдал авч ирэх хар, цагаан картыг хэн, хэнд өгөв?
Гал гарсан өрсөлдөөн, сэтгээлгээний тулааны шинэ дугаарыг өнөөдөр орой 20:30 цагаас “ТВ8” болон “Chanel11” телевизээр хүлээн авч үзээрэй.

Энтертайнмент, сорилт, өрсөлдөөн, нөлөөллийн документари элементүүдийг хослуулсан энэхүү шоу нь нийт 18 дугаар үзэгчдэд толилуулна.
Эхний шатанд амжилттай оролцсон баг 50 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлийн эзэн болох бол өөрийгөө ялан дийлж, өөртөө эерэг өөрчлөлт авчирсан цор ганц ялагч 100 сая төгрөгийн автомашины эзэн болно.
Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралын шинэ шийдвэрүүдийг харуулж үзэгчдэд урам зориг өгч, хүн бүр өөрийгөө хөгжүүлэхэд чиглэх тус реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоног бүрийн даваа болон пүрэв гарагт ТВ8, Channel-11 телевизээр үзэгч танд хүрнэ.
Та ч бас тэдэнтэй хамт байж, сэтгэлгээний хязгаараа тэлээрэй...
.jpg)





Хуваалцах:
BE STRONG | Оролцогчдын ДОТООД болон ГАДААД ертөнцөөр аялуулах шинэ дугаар өнөөдөр цацагдана
2 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.