dobu.mndobu

Гал гарсан орон сууцнаас 48 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Гал гарсан орон сууцнаас 48 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт орон сууц, хашаа, автомашин шатсан дөрвөн удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид түргэн шуурхай ажиллан унтраажээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 11-ний өдрийн 14:29 цагт хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна. Очиход иргэн А-гийн хоёр өрөө байранд эд хогшил шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 48 иргэнийг гаргажээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлага 14:50 цагт бүртгэгдсэн байна. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн хашаанд 20х20 метр талбайд ил задгай хог, иргэн Н-ийн хашааны 0.7 га талбайн шар өвс шатаж байсныг унтраасан байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 18:33 цагт иржээ. Онцгой байдлын алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “FAW CA425” загварын ачааны автомашин иргэн Б-ийн “Prius-20” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас бүрэн шатсан байсныг унтраасан байна.

Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийн 05:34 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаанд байрлах хуучин нурж унасан 6х2 метрийн хэмжээтэй байшингийн мод болон хашаа шатаж байсныг унтраасан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.