dobu.mndobu

WBC-н мөнгөн бүсний эзэн МУГТ Э.Цэндбаатарыг МЗХ-ны Тэргүүний Залуу Алтан одоор шагналаа

WBC-н мөнгөн бүсний эзэн МУГТ Э.Цэндбаатарыг МЗХ-ны  Тэргүүний Залуу Алтан одоор шагналаа

Монголын Залуучуудын Холбоо (МЗХ)-ны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй Олимпийн боксын Ази тив болон Азийн наадмын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, олимпийн наадмын хошой шагналт, мэргэжлийн боксын 16:0 ялалттай, WBC холбооны мөнгөн бүсний эзэн, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатарт хүндэтгэл үзүүлж “Тэргүүний Залуу Алтан од” одонгоор шагналаа.

Шагнал гардуулах үеэр Б.Бэлгүтэй түүний спортын өндөр амжилт, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж буй хувь нэмрийг онцолж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.

Э.Цэндбаатар нь олимп болон мэргэжлийн боксын дэвжээнд тогтвортой амжилт үзүүлж, Монголын боксын спортын шинэ үеийн төлөөлөгчдийн нэг хэмээн үнэлэгддэг тамирчин юм.

Түүнд спортын өндөр амжилт, гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.