0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар албан хаагчдын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус зөвлөл нь албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэн ажиллаж байгаа аж.
Албан хаагчдын хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний аюулгүй байдал, хөгжилд чиглэсэн орон зай бий болгох зорилгоор “Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулж ашиглалтад оруулсан байна.
Ингэснээр албан хаагчдын хүүхдүүд хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх, хүлээх тохиолдолд тав тухтай, аюулгүй орчинд тоглох, хөгжих, хичээлээ хийх боломжтой болжээ. Түүнчлэн НЗДТГ-ын албан хаагчид нэгдэн хүүхэд хөгжлийн өрөөний номын санг байгуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.