0

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2026.05.19/ хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдааны эхэнд Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
“Нийслэлийн 2024-2026 онуудын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар” ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 15,16-ны өдөр зохион байгуулж, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг сонгохоор төсөлд тусгасан байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Д.Цогтбаатар нар үг хэлсний дараа уг Байнгын хорооны тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.