dobu.mndobu

СУДАЛГАА: Иргэдэд хамгийн ТААЛАГДДАГГҮЙ улс төрчөөр Х.Нямбаатар нэрлэгджээ

СУДАЛГАА: Иргэдэд хамгийн ТААЛАГДДАГГҮЙ улс төрчөөр Х.Нямбаатар нэрлэгджээ

"МЭК" судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг билээ. Уг судалгааны тавдугаар сарын дүн гарчээ. 

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1020 иргэнийг хамруулж, тавдугаар сарын 8-14-ний хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.

Уг судалгаагаар иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаггүй есөн улс төрчийг жагсаажээ. 

Тодруулбал, Иргэдэд хамгийн таалагддаггүй улс төрчөөр Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар тодорсон байна.

Түүний дараа Ерөнхий сайд Н.Учрал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, АН-ын ЕНБД С.Баярцогт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нар нэрлэгджээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.