dobu.mndobu

Т.Даваадалай төсвийн мөнгөнөөс 30 сая төгрөгийн үнэтэй япон дусал өөртөө хийлгэжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-21

Т.Даваадалай төсвийн мөнгөнөөс 30 сая төгрөгийн үнэтэй япон дусал өөртөө хийлгэжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нь эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-д ямар ч хамааралгүй, тухайн төсвийн 16.9 тэрбум төгрөгийн талаар юу ч мэдэхгүй гэж мэдэгдэл хийж байсан боловч түүний гоо сайхны эмнэлэгт очиж тариулсан 3 ширхэг япон дуслын үнэ болох 30 сая төгрөгийг дээрх төсвийн мөнгөнөөс төлөгджээ. 

Энэ талаар нэр бүхий гоо сайхны эмнэлгийн эмч сувилагч нар нэрээ нууцлан мэдээлсэн байна.

Тухайн хүйн үйдэл эсийн япон дусал нь нэг бүр 10 сая төгрөгийн үнэтэй бөгөөд хүний үс ургалтыг дэмжих болон хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй тариа ажээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч нь найз нөхдөө дагуулан эмнэлэгт очиж өндөр үнэтэй дусал тариулж байхад нийслэлийн зарим иргэд эмнэлэгт очиж үзүүлэн хүүхэддээ ч эм авч чадахгүй байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.