dobu.mndobu

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч “Эхийн алдар” одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулна.

Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар” I зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнадаг.

Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх” I, II зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртсэн. Тухайн жилд алдарт эхчүүдийн олонх нь 34-39 насныхан байжээ. Өнгөрсөн жилээс “Алдарт эх ”I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, II зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.