dobu.mndobu

Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороолол-2 бүсчлэлд байрлах 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь зоорьтой, хоёр давхар бүхий тэнхлэгээрээ 24.0 х 28.0 ам метр хэмжээтэй, нийт 1491.5 ам метр талбайтай барилга юм.

Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаатай баригдана. Өнөөдрийн байдлаар барилгын хоёрдугаар давхрын каркас угсралтыг хийж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь шийдэх юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.