dobu.mndobu

Даравч дардайна, булавч бултайна шүү Даваадалай аа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-23

Даравч дардайна, булавч бултайна шүү Даваадалай аа

Хотын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай 30 саяын үнэтэй дусал, тариа хийлгээгүй энэ нь бузар гүтгэлэг хэмээн өөрийн цахим хуудас дээрээ 30 хоног саатуулагдахынхаа өмнө буюу 5 сарын 21-нд оруулжээ.

Тэрбээр "Сошиалаар яллаж” мөрдөн шалгах ажиллагааны талаарх баталгаагүй мэдээллийг зориуд тараадаг үзэгдэл хэтэрч байна. Хэр хэмжээнд улс төржиж байгааг салбарынхан харж байгаа байх. Эрүүгийн тухай хуульд мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг задруулахыг хориглодог. Мөн шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч буруутай мэтээр олон нийтэд ойлгуулах ёсгүй. Гэтэл өнөөдөр би өөрийнхөө мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг сошиалаас уншиж байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй, зохиомол мэдээллүүд тараагдаж байна.Тухайлбал:

Манай гэр бүлийн хүн Б.Анхтуяа БНХАУ-д 5 дахь жилдээ сурч, амьдарч байгаа. “Зугтсан” гэх мэдээлэл бол худал. Би 2025 оны 12-р сарын 28-нд Их дэлгүүрийн хойно байрлах эмнэлэгт үс суулгах үйлчилгээ авч, 5 сая төгрөг төлсөн. Өөр өндөр үнэтэй эмчилгээ хийлгээгүй. Үүнийг тухайн эмнэлэг, эмч нар батална. Үүнтэй холбоотой тараагдаж буй мэдээллүүд мөн худал. Олон нийтийн сүлжээнд явж буй мэдээллүүд бодит бус. Би хуулийн байгууллагын шалгалтад хуулийн дагуу шалгуулж байгаа. Харин миний үнэхээр ярьж, тэмцэж ирсэн зүйл бол Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудал. Метро, гангийн үйлдвэр, туннель бүхий хурдны зам зэрэг томоохон бүтээн байгуулалт бол миний хувь хүний мөрөөдөл, зорилго байсан, одоо ч хэвээрээ. Хэдэн төгрөгөөр бусдыг гүтгэж суугаа троллууд ч гэсэн энэ хотын түгжрэлд хамт зогсож, энэ хотын агаарыг хамт амьсгалж байгаагаа бодоосой гэжээ.

Түүнийг АТГ-аас нотлох баримт устгаж магадгүй, гэмт хэргээ бүрэн төгсгөж болзошгүй, хэргийн гэрч, оролцогч нарт нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх саналаа шүүхэд хүргүүлж улмаар 30 хоног саатуулаад байна.

Т.Даваадалайн хэлсэнчлэн 2025 оны 12-р сарын 28-нд Их дэлгүүрийн хойно байрлах эмнэлэгт үс суулгах үйлчилгээ авч, 5 сая төгрөг төлсөн нь үнэн. Харин 30 сая төгрөгийн үнэтэй дусал, тарианы хувьд Хан-Уул дүүрэгт байрлах “Eveil Total Beauty Clinic” гэх газар өнгөрсөн оны 10 сард очиж тариулжээ. Тус хүйн үйдэл эсийн япон дусал нь нэг бүрийн үндсэн үнэ нь 18 сая боловч түүнд тус бүрийг нь 8 сая төгрөгөөр хямдруулан 3 удаа хийж өгчээ. 

Харийн төлбөрөө бидний татварын мөнгөөр хийлгэсэн эсэхийг хууль хяналтын байгууллага нь шалгах биз ээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.