dobu.mndobu

ТАНИЛЦ: Маргааш дуудлага худалдаанд орох автомашины УЛСЫН ДУГААРУУД

ТАНИЛЦ: Маргааш дуудлага худалдаанд орох автомашины УЛСЫН ДУГААРУУД

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны долоодугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан.

Улмаар дуудлага худалдаа арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хүртэл явагдана. Тодруулбал auction.transdep.mn цахим хаягаар худалдаа явагдаж байгаа юм.

Иймд иргэн та дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцоно уу.

Үүнд: 

Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх,

 

Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах,

 

Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.

 

Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.

 

Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Зургийн тодорхойлолт алга байна.

Хуваалцах:

|
Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.