dobu.mndobu

Х.Нямбаатар: Хотын дараагийн дарга Туулын хурдны замыг үргэлжлүүлэх байх

Х.Нямбаатар: Хотын дараагийн дарга Туулын хурдны замыг үргэлжлүүлэх байх

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхлэх гэж байна. Ирц хүрч байх шиг байна. Өнөөдөр нэг л асуудал хэлэлцэнэ. Намын Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг НИТХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлэх эсэх асуудлаар санал хураагаад өнөөдрийн хурал дуусна. Заалнаас хүн нэр дэвших эсэхийг мэдэхгүй байна. Тухайн хүний сонгох, сонгогдох эрхийн асуудал.

Б.Пүрэвдагва бол манай МАН-д бэлтгэгдсэн залуу. Хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэхийг хотын иргэд дүгнэх байх. 

Бидэнд түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр том тулгамдсан асуудал бий. Өнгөрсөн жил агаарын бохирдлыг 30 орчим хувиар, түгжрэлийг 11 хувиар бууруулсан. Энэ жил 10 мянган айлыг шинээр нэмж газанд холбохоор гэрээ хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор дэд бүтэц шийдэх асуудлууд байна. 2100 орчим нам даралтын тогоо, 170 орчим уурын зуухыг газ руу шилжүүлж чадах юм бол агаарын бохирдлыг дахин 30 орчим хувиар бууруулах боломжтой. Мөн Улаанбаатар хотын автомашины бензинийг евро стандарт руу шилжүүлж чадвал мөн агаарын бохирдол буурна. Энэ мэт төлөвлөгдсөн ажлуудыг дараагийн Засаг дарга үргэлжлүүлнэ гэж бодож байна. 

Түгжрэлтэй холбоотой асуудал дээр Туулын хурдны зам, тойрог хурдны замыг үргэлжлүүлэх байх. Ингэснээр түгжрэлийг одоо байгаагаас 50 орчим хувиар бууруулна" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.