dobu.mndobu

16 жил төрд биш МАН-д ажилласан хотын шинэ дарга Б.Пүрэвдагва ₮1,4 тэрбумын хөрөнгөтэй, ₮502 саяын зээлтэй

16 жил төрд биш МАН-д ажилласан хотын шинэ дарга Б.Пүрэвдагва ₮1,4 тэрбумын хөрөнгөтэй, ₮502 саяын зээлтэй

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр (2026.05.25) хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн билээ. Өнөөдөр (2026.05.26) 11.00 цагаас НИТХ ээлжит бусаар хуралдаж, Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Хэрэв НИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилна. Улмаар Ерөнхий сайд батламжилсны дараа томилгоо албажих юм.

Б.Пүрэвдагвыг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж, тэр өрсөлдөгчгүйгээр Нийслэлийн намын хороогоор дэмжигдсэн. Хурлын үеэр Х.Нямбаатар "Заалнаас хүн нэр дэвшээд хэрэггүй" гэж хэлсэн гэх мэдээлэл ч зарим хэвлэлээр гараад буй. Үндсэндээ, тэр Хотын дарга болох нь тодорхой болсон гэсэн үг.

Хотын шинэ дарга Б.Пүрэвдагвын хөрөнгө орлого, намтрын талаар мэдээллийг хүргэж байна.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ:

-Жилийн орлого: 81 сая 492 мянган төгрөг

-Үд хөдлөх хөрөнгө: 883 сая төгрөг (Орон сууц-1, зуслангийн байшин-1)

-Тээврийн хэрэгсэл: 198 сая 500 мянган төгрөг (Жийп болон туулах чадвар өндөр Nissan Patrol- 1)

-Мал, аж ахуй: 118 сая 500 мянган төгрөг (Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46)

-Газар: 10 сая төгрөг (Эзэмших-0.7га-1, Эзэмших-699м2-1)

-Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 86 сая төгрөг

-Хадгаламж: 4 сая төгрөг

-Зээл: 502 сая 668 мянган төгрөг

-Бэлэг: 111 сая төгрөг

БОЛОВСРОЛ:

-1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,

-2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,

-2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,

-2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.

ЭРХЭЛСЭН АЖИЛ:

-2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,

-2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,

-2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,

-2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,

-2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга,

-2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,

-2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,

-2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,

-2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.