dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн өмчит компанийг татан буулгах талаар хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн өмчит компанийг татан буулгах талаар хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн (2026.05.27) ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,

-"Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-““Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл,

-Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл,

-Уул уурхайн төрийн өмчит компанийн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,

-Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар,

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны шийдвэрийн талаар,

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.