dobu.mndobu

Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр түгээж эхэллээ

Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр түгээж эхэллээ

Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, олон нийтийн орчинд шаардлагатай анхаарал, ойлголтыг бий болгох зорилгоор жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан түгээж эхэллээ.

Энэхүү таних тэмдэг нь жирэмсэн эмэгтэйчүүдийг олон нийтийн газар, нийтийн тээвэр болон үйлчилгээний байгууллагад илүү ээлтэй, хүндэтгэлтэй орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Таних тэмдгийн ач холбогдол

Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон нийтийн газар болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үед шаардлагатай дэмжлэг, хүндэтгэл үзүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Жирэмсний эхэн үед гаднаас харахад мэдэгдэхгүй тохиолдолд бусдад мэдээлэх, ойлгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд ээлтэй, дэмжлэгтэй нийгмийн орчныг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна.

Эхийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Иргэн, байгууллага бүр жирэмсэн эхчүүдэд хүндэтгэлтэй хандаж, аюулгүй, дэмжлэгтэй орчныг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.