0

Япон улсад хөрсний нуралт, үерээс хамгаалах зориулалттай хонгил, хамгаалалтын далан зэрэг байгууламжуудыг иргэд, жуулчдад үзүүлдэг болжээ.
Энэ нь орон нутгийн эдийн засгийг дэмжихээс гадна гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой аж. Жуулчид газар доорх хонгил, хуучин төмөр замын зам, хамгаалалтын байгууламжуудтай танилцаж, мэргэжилтнүүдийн тайлбарыг сонсдог байна.
Одоогоор Японы 17 бүс нутаг ийм төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд зарим газарт аяллын захиалга хэдэн сарын өмнөөс дүүрдэг болжээ.
Албаныхны хэлснээр сүүлийн жилүүдэд хүчтэй аадар бороо, хөрсний гулсалт нэмэгдэж байгаа тул иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгоход энэ төрлийн аялал чухал ач холбогдолтой гэнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.