dobu.mndobu

НЭМГ-ийн дарга Н.Наранбатар аа мөнгөө авъя аа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-03

НЭМГ-ийн дарга Н.Наранбатар аа мөнгөө авъя аа

Хувийн хэвшилд бизнес эрхлэгч залуу төрд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний мөнгөө авч чадахгүй хоёр жилийн нүүр үзэж, эцэст нь НЭМГ-ийн дарга Н.Наранбаатарт хандаж ил захидал илгээжээ.

Сайн байна уу? Эрхэм НЭМГ-ын дарга та сайхан зусаж байна уу?

Таныг "Хан-Уул" дүүргийн ЭМТ-ийн даргаар ажиллаж байхад уулзаж, "Хиймэл оюун ухаанд суурилсан" Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгооны 2ш төхөөрөмж ханган нийлүүлсэн компанийн захирал байна аа.

Монгол эмэгтэйчүүдийн заналт дайсан болсон, жил бүр 150-200 ээжүүдийн амь насыг авж оддог "Умайн хүзүүний хорт хавдар" гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлсэд бага ч гэсэн дэм болох зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо АНХЛАН нутагшуулахаар бидний хэдэн залуучууд хичээн ажиллаж байгаа билээ.

Энэхүү зорилгынхоо хүрээнд таныг Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн даргаар ажиллаж байхад тантай уулзахад та өөрийн тань бүх зардал мөнгийг дааж БНСУ-д аваачиж аялуулж, үзүүлж харуулах шаардлага тавьж, мөн нэг эмч, Эмнэлгийн орлогч дарга гэх хоёр ч хүнийг Солонгос улсад зардлыг дааж сургах шаардлага тюу тус тавьсан.

Хэрэв тэгсэн тохиолдолд л 2ш төхөөрөмжийг манай ЭМТ авах боломжтой гэж байлаа.

Таны энэхүү шаардлагын дагуу таныг болон эмнэлгийн орлогч дарга, эмэгтэйчүүдийн эмч нарын бүх зардлыг дааж БНСУ-д сургаж аялуулах ажлыг зохион байгуулсан.

Ингээд хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт оношилгооны төхөөрөмж 2 ширхэгийг таныг дарга байхад Хан-Уул дүүргийн ЭМТ-д гэрээ хийж хүлээлгэн өгсөн. Холбогдох бүхий л угсралт суурилуулалт, сургалтуудыг хийж өгсөн. 

Хан-Уул дүүргийн ЭМТ эмнэлэг маш сайн ашиглаж үр дүнг нь дүүргийн иргэд үзэж байсан билээ.

Гэтэл өнөөдрийг хүртэл манай компани хагас мөнгө санхүүгээ авч чадахгүй хүндхэн нөхцөл байдал үүсээд байна.

Таныг дарга байхад ч хэлж шаардаж байсан. Та удахгүй удахгүй гэсээр дэвшээд яваад өгсөн. Одоо үлдсэн хүмүүс нь мэдэж байгаа хүнгүй, хэн хариуцаж шийдэх нь ч ойлгомжгүй хувийн хэвшлийг хохироож байна. Бид зохих журмын дагуу хэлж яриад, албан бичиг шаардлага, хүсэлт явуулаад 2 жил хүлээж байна. Аргаа бараад ийнхүү дарга танд хандаж ил захидал илгээж сууна.

Ойлгож хүлээн авч, анхаарч асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа гэжээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.