0

Кино урлагийг дэмжих сан өнгөрөгч 2025 онд 125 сая төгрөгийг эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлээр олгох ёстой байсан боловч 119 саяыг нь эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр шууд олгожээ.
Тодруулбал, Үндэсний аудитын газраас хийсэн 2025 оны хяналт шалгалтаар дараах зөрчлийг илрүүлсэн байна.
Кино урлагийг дэмжих сангийн 2025 онд төсөл, арга хэмжээнд олгох санхүүжилт 250 сая төгрөг байжээ. Уг мөнгийг тэнцүү хувааж, "Эргэн төлөгдөх нөхцөлгүй" болон "Эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл" гэсэн ангиллаар уран бүтээлчдэд олгох журамтай аж. Өөрөөр хэлбэл, 125 сая төгрөгийг нь олгож, 125 сая төгрөгийг зээл хэлбэрээр өгөх ёстой гэсэн үг. Гэтэл 224 сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр олгожээ. Үндсэндээ, 119 сая төгрөгийг илүү олгосон байна.
Сануулахад, Кино урлагийг дэмжих сангаас 2025 онд:
-"Тусгаар тогтнол-Бошиг Сахигч",
"Давс үүрсэн 40 жил",
"Тэхийн зогсоол" гэх гурван кино эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт авахаар шалгарсан юм.
Аудитын байгууллагаас дараах дүгнэлтийг гаргасан дүгнэлт:
.png)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.