0

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан орон нутгийн зам ашигласны хураамж бага байгаа талаар хэллээ. Улмаар төсөв хүрэхгүй, орон нутгийн зам засварлахад хүндрэлтэй байна гэв.
Тэрбээр "Иргэд орон нутгийн замаар үнэгүй шахуу явж байгаа. Замынхаа татварыг олон улсын жишгээр авдаг болчихвол сайхан замтай болно. Суудлын автомашинаас 20 мянга, ачааны машинаас 50 мянган төгрөгийн хураамж авахгүй бол маш хүнд байна. 1000 төгрөг өгөхөөс уурлаад байгаа хүнээс яаж 20 мянган төгрөг авах вэ дээ" хэмээн ярилаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.