0

"Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом” нь хүүхдэд харшил төрүүлж, бие дээр улаан тууралт гарах, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байна. Энэ төрлийн тоглоомоос хордсон тохиолдолд дараах шинж тэмдэг илрэх эрсдэлтэй.
Тодруулбал,
-Бие улайх, тууралт гарах
-Амьсгал давчдах
-Толгой эргэх
-Уруул, нүүр хавдах
-Чонон хөрвөс
-Залгисан тохиолдолд түгжрэл үүсэх
-Хүнд харшлын урвал илрэх эрсдэлтэй байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн энэ төрлийн тоглоомыг хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.