0

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр (2026.06.05) хуралдаж, НИТХ-ын тогтоолын төсөл болон цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Улмаар Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн байна.
Тодруулбал,
-Хэт өндөр үнэтэй төлбөр авч байгаа авто зогсоолуудад хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлэх,
-Бродюр тойрсон асуудлуудад Нийслэлийн дотоод аудитын газраас 5 хоногийн дотор хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж эргэж мэдээлэх, иргэдийн эргэлзээг тайлж асуудлыг мухарлах,
-Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих хүүхдийн шинэ зуслангийн төслийг аж ахуй нэгжүүдэд санал болгох,
Нийслэлийн хэмжээн дэх хур хог болон хот доторх хог хаягдлыг цэвэрлэх, ногоон байгууламж, цэцэрлэг, зүлэгжүүлэлтийн ажлыг нэмэгдүүлэх, гэрэлтүүлгийн бүрэн ажиллагааг хангах зэрэг хотын аж ахуйн ажлыг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах.
-Нийслэлийн хэмжээнд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн харьяа нэгжүүдийн тоо жагсаалт, түрээсийн төлбөрт зарцуулж буй зардлын мэдээллийг гаргах,
-Нийслэлийн өмчийн байранд түрээсээр сууж байгаа хуулийн этгээдүүдийн орлогын мэдээллийг нэгтгэж танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, холбогдох чиг үүргийн байгууллагуудын дарга нарт үүрэг болголоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.