0

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн хэмжээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах, үерийн хамгаалалтын далан байгууламж, борооны ус зайлуулах шугамыг нэмэгдүүлэхийг нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.
Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын сүүлээс наймдугаар сарын турш хур бороо ахиу орох төлөвтэйг ЦУОШГ-аас анхааруулсаар байгаа. Хотын үерийн хамгаалалтын байгууламж, дэд бүтцийн 70 хувь нь элэгдэж эвдэрсэн нөхцөл байдалтай байна.
Иргэдийн амь насыг хамгаалах, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд НОБГ-аас үерийн эрсдэлтэй бүсүүдэд урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
-Нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 1917 айл өрхийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ.
-2026 онд 16 байршилд 8,2 км борооны ус зайлуулах угсралтын ажил хийж дуусгана" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.