dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Засгийн гаүрын өнөөдрийн (2026.06.10) ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар,

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг сонгон шалгаруулах ажлын дүнгийн талаар

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын санаачлан боловсруулсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нараас санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-“Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Эрдэнэс ҮТП” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох/

-Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүнд үйлдвэрийн чиглэлээр “Вестерн Холд” ХХК-д Ховд аймгийн Буянт, Дарви сумдын нутаг дэвсгэрт “Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох/

-“Үндэсний стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)/ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.