dobu.mndobu

АНУ-ын Техас мужийн нярайн тасгийн бяцхан өвчтөнүүд ДАШТ-д бэлдэж байна

АНУ-ын Техас мужийн нярайн тасгийн бяцхан өвчтөнүүд ДАШТ-д бэлдэж байна

АНУ-ын Техас муж дахь хэд хэдэн эмнэлгийн нярайн тасгийн сувилагчид 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг угтан тусгай нэгэн уур амьсгал бүрдүүлжээ. Тэд хамгийн бяцхан өвчтөнүүдээ хөл бөмбөгийн сэдэвтэй хувцсаар гоёж, баярын өнгө нэмсэн байна.

Methodist Health System-ийн харьяа Methodist Dallas, Methodist Richardson, Methodist Charlton болон Methodist Mansfield эмнэлгүүдийн эмч, сувилагчид ДАШТ-ийг тохиолдуулан өвчтөн хүүхдүүд болон тэдний гэр бүлд дурсамжтай мөч бэлэглэхийг зорьжээ.

Техас мужид 2026 оны зургадугаар сараас долоодугаар сарын хооронд ДАШТ-ийн есөн тоглолт болох бөгөөд Arlington болон Houston хотууд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх хөгжөөн дэмжигчдийг хүлээн авах гэж байна.

Энэ хүрээнд нярайн тасгийн сувилагчид бяцхан хүүхдүүдийг хөл бөмбөгийн төрөл бүрийн дүр төрхтэй хувцаслаж, хөгжилтэй зураг авалт хийжээ.

Жишээлбэл, Methodist Mansfield эмнэлгийн Амари нэртэй нярайг шүүгчийн хувцас өмсгөж, гартаа шүгэл бариулсан байна. Харин Jaxson, Sa’vion, Saira нэртэй нярайнуудыг хөл бөмбөгийн бөмбөгний хээтэй хөнжилд ороож, хиймэл ногоон талбай дээр байрлуулжээ.

Methodist Richardson эмнэлгийн Jaxson нэртэй хүүхдийг хаалганы торон дотор байрлуулж, өөр өөр улсын багийн өмсгөлүүдийн хажууд зураг авхуулсан байна.

Тэдний олонх нь саарал өнгийн хөнжилд ороогдож, хөл бөмбөгийн сэдэвтэй фон дээр тайван унтаж буйгаар дүрслэгдсэн байна.

Эмнэлгийн багийнхан энэ талаар сошиал хуудсандаа “Энэ бол ДАШТ-ийн долоо хоног! Манай нярай өвчтөнүүд том тоглолтод бэлэн боллоо” хэмээн хөгжилтэйгээр нийтэлжээ.

Ийнхүү Техасын эмнэлгүүд ДАШТ-ийг зөвхөн спортын арга хэмжээ бус, гэр бүл, өвчтөнүүдэд аз жаргал бэлэглэх онцгой мөч болгон тэмдэглэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.