0

Монголын үндэсний бөхийн холбоо “Бридж Корпорац” Үндэсний Их Баяр Наадмын долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлан урамшуулах уламжлалт санамж бичгээ байгууллаа.
Уг санамж бичигт “Бридж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.БАТЗОРИГ, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.МАГАЛЖАВ нар гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.
“Бридж Корпорац” нь 2020 оноос эхлэн энэхүү шагналыг гардуулж ирсэн уламжлалтай бөгөөд “Аливаа улс үндэсний соёл уламжлал, ёс заншилдаа тулгуурлан хөгжих нь хамгийн зөв зам мөн” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэн ажилладаг хамт олон юм.
Сүзүки Жимни нь “Хот, хөдөөгийн хосолмол хэрэглээнд илүү нийцтэй автомашин” гэдгээрээ олон улсад үнэлэгддэг. Чили улсын Охос-дель-Саладо галт уулын 6,668 метрийн өндөрт гарч, Гиннесийн дээд амжилтын бүртгэлд бичигдсэнээрээ алдартай.
“Заан Жимни”-гийн эздээр:
2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч
2022 онд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл
2023 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон
2024 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр
2025 онд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай нар тус тус шалгараад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.