dobu.mndobu

Hүүрс тээвэрлэлтийн гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-15

Hүүрс тээвэрлэлтийн гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар албаны хүмүүсийн хамт БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж, “Чайна Энержи” (China Energy) группийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний хэрэгжилтийг дүгнэж, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт амжилттай үргэлжилж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Мөн 2027 онд хил холболтын төмөр зам ашиглалтад орохтой холбогдуулан өсөн нэмэгдэх ачаа тээврийн бэлтгэлийг урьдчилан хангах, үүний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, тодорхой шийдэл гарган хамтран ажиллахаар тохиролцлоо. 


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.