dobu.mndobu

Энхтайваны гүүрнээс унасан автомашины жолооч согтуу байсан нь тогтоогджээ

Энхтайваны гүүрнээс унасан автомашины жолооч согтуу байсан нь тогтоогджээ

Өнөөдөр өглөө буюу 06 дугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын явцад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн буюу 1.38 промиллийн согтолттой үедээ жолоо барьж явсан нь тогтоогдсон байна. Улмаар жолоодлогоо алдан гүүрнээс автомашинтайгаа унаж, гэмтжээ.

Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд ослын нарийвчилсан шалтгаан, нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэдэд дахин анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.