dobu.mndobu

16 настай хүүгийн шийдвэр 5 хүний амь аварчээ

16 настай хүүгийн шийдвэр 5 хүний амь аварчээ

16 настай ахлах сургуулийн лакроссын тоглогч Элиот Абрамсон энэ сарын 1-нд болсон коллежийн элсэлтийн тэмцээний үеэр осолд орж хүзүүний ар хэсэгт лакроссын бөмбөгөөр хүчтэй цохисны улмаас хүнд бэртжээ.

Түүнийг талбай дээр байсан гал сөнөөгч анхны тусламж үзүүлж, зүрхний ажиллагааг нь түр хугацаанд тогтвортой байлгасан байна. Улмаар эмнэлгийн баг ирж, түүнийг Harborview Medical Center эмнэлэгт хүргэсэн ч 6 хоногийн дараа нас баржээ.

Элиот Абрамсон нь 16 насныхаа төрсөн өдрөөр жолооны үнэмлэх авахдаа өөрийгөө эрхтний донороор бүртгүүлсэн байсан бөгөөд түүний энэ шийдвэрийн ачаар 5 хүн амьд үлдэж чадсан гэж гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна.

Гэр бүлийнх нь хэлснээр, Элиот амьд ахуйдаа бусдад туслахыг эрхэмлэдэг, мөн аавыгаа алдсаны дараа Safe Crossings Youth Advisory Council-д нэгдэж, ижил зовлонтой хүүхэд, өсвөр насныханд дэмжлэг үзүүлдэг байсан аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.