dobu.mndobu

ТАНИЛЦ: Лхагва гарагаас вокзал, ТБД андууд, хороолол орчмоор халуун ус тасарна

ТАНИЛЦ: Лхагва гарагаас вокзал, ТБД андууд, хороолол орчмоор халуун ус тасарна

Энэ долоо хоногийн Лхагва гараг буюу зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 6-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны хороолол болон ААН-ийн дулааны шугамд 12 хоног засварын ажил хийх хуваарьтай бөгөөд хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна.

Халуун ус хязгаарлах бүс, хороолол:

-Говь ХК

-Натур агро ХХК

-Вокзал, 2-р хороолол, УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид

-2, 3, 4, 6-р бичил хороолол орчим

-Төв гандан хийд

-Эх нялхас

-МҮОНРТ орчмын хэрэглэгчид

-Гүндэмүн сан

-Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид

-ТБД дэлгүүр орчмын хэрэглэгчид

-Гранд плаза төв орчмын хэрэглэгчид

-Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид

-Төмөр замын удирдах газар

-73-р сургууль

-Кёкүшюзан

-UB palace

-Баянгол дүүргийн цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид.

Хийгдэх ажил:

ДХ-791-ДХ-7203 хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101 цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалт алтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ.

May be an image of map and text

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.