dobu.mndobu

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бурхан Халдун хайрханы тахилгад оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бурхан Халдун хайрханы тахилгад оролцлоо

Монгол түмний гал голомт, төрт ёсны эрхэм шүтээн болсон Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол уламжлалын дагуу өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо. Мөн үеэр Монгол төрийн эрхэм бэлгэдэл болсон Төрийн хар сүлдийг анх удаа Бурхан Халдун хайрханд цэнгүүлэх ёслол үйлдлээ.

Энэхүү ёслол нь Монголын төрт ёсны уламжлал, үндэсний өв соёлыг хүндэтгэн дээдэлсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болж, төрийн сүр хүч, гал голомтын бэлгэдлийг Бурхан Халдун хайрхны тэнгэр, савдагт өргөн даатгав.

No photo description available.

May be an image of one or more people and text

May be an image of text

No photo description available.

May be an image of one or more people and text

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.