dobu.mndobu

“Хархорин“ захын орчимд зөвшөөрөлгүй задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, тохижилтын ажил хийжээ

“Хархорин“ захын орчимд зөвшөөрөлгүй задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, тохижилтын ажил хийжээ

Баянгол дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захын орчим иргэд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зөрчлийг дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, хорооны Ажлын алба хамтран арилгажээ.

Улмаар дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд чөлөөлсөн зам талбайд цэвэрлэгээ ариутгал хийж, зүлэг тарих, нийтийн эзэмшлийн гудамж дагуу бортогтой мод байрлуулах, иргэдэд зориулсан явган хүний сандал суурилуулах зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.