dobu.mndobu

И-Март худалдааны төвийн VI давхарт гарсан галыг 00:15 цагт бүрэн унтраажээ

И-Март худалдааны төвийн VI давхарт гарсан галыг 00:15 цагт бүрэн унтраажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах И-Март худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэсэн дуудлага зургадугаар сарын 24-ний өдрийн 22:39 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажилласан байна.

Аврагчид хэргийн газарт очиход худалдааны төвийн VI давхарт үйл ажиллагаа явуулдаг гал тогооны өрөөнд гал гарсан байжээ. Алба хаагчид галыг 23:25 цагт тархахаас сэргийлэн хяналтад авч, улмаар 00:15 цагт бүрэн унтраажээ. 

Гал түймрийн шалтгаан болон учирсан хохирлын хэмжээг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.