dobu.mndobu

“Чөлөөлье” санаачилгын хүрээнд нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

“Чөлөөлье” санаачилгын хүрээнд нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, шинэчлэл болон төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх нээлттэй өдөрлөг 2026 оны 06 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлаг, байгууллагууд оролцох уг өдөрлөгийн үеэр иргэдэд бодлого, хөтөлбөр, үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм. Мөн иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломж бүрдэх аж.

Өдөрлөгт дараах байгууллагууд оролцоно. Үүнд:

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
  • Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
  • 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
  • Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв
  • “Nairamdal” зуслан
  • “Өнөр бүл” хүүхдийн төв
  • Алтан гадас одонт Ахмад настны үндэсний төв

Зохион байгуулагчдын зүгээс иргэдийг өдөрлөгт идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээ болон мэдээллийг нэг дороос авах боломжийг ашиглахыг уриаллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.