dobu.mndobu

Даншиг наадмын барилдаанд Улсын заан Д.Анар түрүүлж 30 сая төгрөгийн бай шагнал хүртлээ

Даншиг наадмын барилдаанд Улсын заан Д.Анар түрүүлж 30 сая төгрөгийн бай шагнал хүртлээ

Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам -даншиг наадамд Улс, аймаг, цэрэг сумын цолтой 224 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, Гэгээн Хэрлэн ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, "Булган Хангай" дэвжээний бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв.

Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-119 анги, "Монгол" групп, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Б.Батмөнх, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Кардеш" ХХК, "Дээдсийн Жигүүр" ХХК, "Булган" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын харцага Э.Ууганбаяр, улсын харцага М.Бэлгүтэй, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул нар үлдэв.

Даншиг наадмын түрүү бөх 30 сая,үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвгийн бахчүүд тус бүр 4 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.