0

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар шинээр гэр бүл болж байгаа залуу малчин гэр бүлд 50 бог олгох хууль санаачилжээ.
Тодруулбал, Тэрбээр Малчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулийн төсөлд "Шинээр гэр бүл болсон малчин залуу гэр бүлийн мал аж ахуйн анхан шатны хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор 50-аас доошгүй бог малтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг нэг удаа олгоно" хэмээн тусгасан байгаа юм.
Мөн "Дэмжлэгийг орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэртэй уялдуулан жил бүрийн төсөвт тусгаж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэжээ.
.png)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.