0

Налайх дүүрэгт улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ёслол боллоо. Дулааны станц нь тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бөгөөд 79 МВт-ын хүчин чадалтай, 7,900 өрх, 13,000-19,000 айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангана.
Төслийн хүрээнд 1.4 км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5км шугам сүлжээг өргөтгөнө.
Шинэ дулааны станц ашиглалтад орсноор орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн дулааны эх үүсвэрийн хүрэлцээ сайжирснаар хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүдэд ч төвлөрсөн дулаанд хангах боломжтой болж байгааг тодотгож, Улаанбаатар хоттой хамгийн ойрхон дүүрэг учраас жилээс жилд хүн ам нь өсөн нэмэгдэж байна.
Дулааны станц баригдсанаар нам даралтын уурын зуух, гэр хорооллын нүүрсний хэрэглээ багасна. Орчин үеийн өндөр үр ашигтай технологи ашигласнаар утаа, тоосонцор, хүхэрлэг хий зэрэг бохирдуулагчийн ялгаралт эрс буурна. Налайх дүүргийн төдийгүй Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.