dobu.mndobu

Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станц барих, төсөл эхэллээ 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-29

Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станц барих, төсөл эхэллээ 

Өнөөдөр /2026.06.29/ Налайх дүүрэгт эрчим хүчний томоохон эх үүсвэрийн эхлэл тавигдаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 79 МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станцтай болох бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

Тодруулбал, Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт баригдах шинэ дулааны станц нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд нийт 256МВт-ын хүчин чадалтай, 7,900 өрх, 13,000-19,000 айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангаж, дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болох аж. 

Төслийн хүрээнд 1.4км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5км шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.

Жилийн бүх улиралд найдвартай, тасралтгүй дулаан хангамжтай болсноор иргэдийн тав тух, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэж гэр хорооллын айл өрхийг ч дулаанаар хангах юм. 

Мөн 110/35 кВ-ын өндөр хүчин чадал бүхий цахилгааны дэд станц барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөө Налайх дүүргийг Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд аж үйлдвэр, аялал жуулчлалаар тэргүүлсэн ХОТ болгон хөгжүүлэх шинэ хотын ерөнхий төлөвлөлтийг хийж дуусгажээ.

Налайх ногоон орчинтой, хүндээ ээлтэй, нэгдсэн стандарттай хот болж Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах шинэ хотын эхлэл болох 1000 айлын орон сууц, үйлдвэр технологийн парк, дулааны станц зэрэг бүтээн байгуулалтууд Налайх дүүрэгт ид өрнөж байна. 


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.