0
Найруулагч Ц.Хүсэлбаатар Ч.Номин сайдад хандан кино уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалж, хуулиа чангалж өгөхийг хүсжээ. Тэрбээр,
"Эрхэм Соёлын сайдаа та сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Миний энэ бяцхан бичвэрийг эрхэм дүү олж унших эсэхийг эс мэдэх боловч бас ч дэргэдийн зөвлөх хийгээд шадар туслах, албаар эс хүрэх ч анд нөхөд бус хүмүүс хүргэчих буй заа хэмээн горилж өчүүхэн хүмүүн үүнийг товшиж сууна.
Хүмүүс яагаад зураг зурж, баримал бүтээж зохиол бичиж,шүлэг тэрлэж яагаад ая аялгуу тэр бүү хэл концерт симфони хөгжим бичдэг бас яагаад жүжиг кино найруулж бас яагаад тэдгээр зохиолуудад тоглож мөн бүжиглэж дуулж хөгжимддөг вэ?...
Та үүнийг мэдэх үү?...Хамгийн нэгдүгээрт эдгээр хүмүүс бүгдээрээ амьд явж аяга хоол олж идэж,бас хувцаслаж орон байранд амьдрахын тулд гэр бүлээ тэжээхийн тулд энэ ажлыг хийдэг юмаа.Талхчин шиг уурхайчин шиг эмч шиг багш шиг бид бүгд адилхан бусдад хэрэгтэйг бүтээж түүнээ худалдаж цалинжиж амь зуудаг аа.
Гэтэл оюуны өмчийн хулгай хөвөрсөөр бүр хуулиндаа ОЮУНЫ ӨМЧИЙГ ХУЛГАЙЛАХ гэж нэрлээгүй хамгийн их хулгайлагдан бусдад ашиглагддаг алдагддаг тэр чинээгээрээ хийсэн зохиосон хүмүүс нь хохирсоор байдаг.
Ялангуяа КИНО САЛБАР хамгийн их хөрөнгөөр бүтнэ. Хамгийн их хулгайлагдана.
Нэг гэр бүлийн нэг л айлд болоод байгаа 60 минут үргэлжлэх тв д зориулсан бас хүн үзчихээр аятайхан кино бүтээхэд багадаа 100 сая төгрөг үүнийг ай пи тв д байршууллаа орой нь сошиалын бараг бүх сувгаар алдагдаж хийсэн хүмүүс ашиггүй бүр хохиролтой хоцорно.Өрөнд орно. Энийг хэлсээр ярьсаар байтал эрүүгийн хуульдаа уяад өмчийн хулгайн гэмт хэрэг гэж үзээд ялын бодлогыг нь чангалаад өгөх дээр хөөцөлдөөд өгөөч гэж хөөрхий киноныхон хоолойгоо сөөтөл бархирч гуйж байгаа. Энийг та л хөөцөлдөж лоббидож засгийн газар их хурал хууль шүүхийнхнийг шахахгүй юм бол хэн шахаж хэн хөөцөлдөх юм бэ? Үүнийг та л хийхгүй юм бол хэн хийх гэж...
Хохируулсан учруулсан хохирлыг нь уран бүтээлчидэд нь төлүүлдэг шоронд хорьдог хатуу ялын бодлого хэрэгтэй байна үүнийг уран бүтээлчид хүсэж байна.
Бодоод үз эзэнгүй хээр явж байгаа хонин сүрэг бол хэн дуртайн хоол мөн биз бид одоо яг тийм байна. Эрхэм Сайдаа Номион миний дөөө анхааралдаа авч ажил хэрэг болгоод өгөөрэй. За тэгээд үг дайх уран бүтээлчид байх аваас копидож аваад өөрийн санаагаа нэмээд цааш нь шэйрлэн түгээгээд явна буй заа" гэжээ.
Хуваалцах:
МӨНГӨ МЭДДЭГ сайд С.Батдөлийг амралтын газар амрааж байна гэв
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монголбанк өнгөрсөн сард 281 кг үнэт металл худалдан авчээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлж буцаан олголтоо авна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Найдалаа: Би П.Наранбаяр сайдыг цохиогүй, санамсаргүй хөмсөг нь гэмтчихсэн
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ
25 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Дэлгэрсайханы ашиг сонирхол нүүрсний экспортод тушаа болж байна, Ерөнхий сайд аа
3 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Бие даалтын 7 хоног”-ийг үр дүнтэй хэрэгжсэн гэж үзжээ
16 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ сард ажиллах боомтуудын цагийн хуваарь
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дөрөвдүгээр сарын сүүлээр салхи шуурга, хур тунадас ихтэй байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар хэлэлцэж байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт 13 градус дулаан, багавтар үүлтэй
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.