dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн коксжих нүүрсийг 8.1 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн коксжих нүүрсийг 8.1 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан нээлттэй цахим арилжаагаар 64.0 мянган тонн коксжих нүүрсийг 8.1 сая ам.доллароор амжилттай борлууллаа.

Тус арилжаанд нийт 10 худалдан авагч оролцож, нэг тонн нүүрсний үнэ 126.30 ам.долларт хүрсэн нь анхны дуудсан үнээс 13 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

2026 он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 8 удаагийн нээлттэй цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 672 мянган тонн нүүрсийг 61.6 сая ам.долларын үнийн дүнгээр борлуулаад байна.

Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нүүрсийг ил тод, өрсөлдөөнт зарчмаар арилжаалж буй нь зах зээлийн бодит үнийг бүрдүүлэхийн зэрэгцээ компанийн борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.